Monday, February 14, 2011

Р.Чойном


 Би бол уг хүнийг шүтдэг хүмүүсийн 1 билээ. Энэ хүн социолизмын үеийн чимээгүй бараан үед өөрийн бодлыг хэнээс ч үл айн хэлдэг .Одооогоор бол гудамжний уран бүтээлч гэж би боддог

Намтар

Рэнчиний Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.

Уран бүтээлээс

-Хүн, -Ээждээ айлгаж хэлсэн үгс, -Зарим заримдгуудад зориулсан шүлэг, -Бяцхан сургаал-1, -Залуу нас, -Архи, -Бяцхан сургаал-2, -Бяцхан сургаал-3, -Уншигч танаа, -Манцуйтай жаал, -Захидал, -Анхан өлгийнөөсөө гарахад, -Бяцхан сургаал-4, -Аавын хүү нэгэнт доройтсон бол, -Хүн танаа, -Ямар ч хүн хэрвээ, -Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь, -Yхэл, -Алдаа, -Толь, -Бүсгүй таньд

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment